Галын аюул, Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээнд 10, 11 дүгээр хорооны нийт 18 хэсгийн 1353 айл өрх, 35 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 1500 ширхэг зурагт хуудас, 750 ширхэг гарын авлага тарааж иргэдэд галын аюулгүй байдал, цахилгааны аюулгүй байдал, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангах талаар заавар зөвлөгөө өгч Таван толгой түлш ХХК-иас 5 айлын яндан болон ханан пийшинг хөөлсөн.


Мөн тусгай болон туслах албаны 2 автомашины чанга яригчаар Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 180 удаа уншиж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллаа гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.

