Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс, Таван толгой түлш ХХК, дүүргийн 10, 11 дүгээр хорооны Засаг даргын ажлын албатай хамтран нийт 110 алба хаагч Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулж өрхийн хэмжээнд гамшиг осол, гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгөх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, угаарын хийн мэдрэгч хэвийн ажиллагаатай эсэхэд хяналт тавьж зөв галлагаа болон шаардлагатай тохиолдолд пийшин зуухны эвдрэл гэмтлийг газар дээр нь засварлах аюулгүй байдлыг хангуулах, / ханан пийшин янданг хөөлөх/ үзлэг шалгалтыг зохион байгуулж заавар зөвлөгөө өгч байна гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.


