ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

279510071_1013292799318289_5418727949178497379_n.jpg

Монгол Улсын шадар сайдын удирдамжийн хүрээнд тус хэлтсээс /2022.05.12/ дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул-2 “худалдааны төвийн гадна талбайд “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ “-г зохион байгуулан ажиллалаа.

Нэгдсэн арга хэмжээнд тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, дүүргийн сайн дурын хэсэг, дүүргийн 12 дугаар хорооны 17 хэсгийн ахлагч нартай хамтран хорооны айл өрхүүдэд гал түймрийн аюул болон ой хээр, шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж сэрэмжлүүлэг өгч галын аюлгүй байдлыг хангуулах хяналт, шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчлийг арилгуулах зөвлөмж, мэдээллийг хүргэн ажиллалаа.

scroll to top