ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

00-3.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм норм, стандартын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалт”-ын удирдамжийн хүрээнд Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа А.Амартүвшин, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасан нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Боловсролын байгууллагуудын барилга байгууламжид гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллалаа.

Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 26 сургууль, сургуулийн өмнөх насны боловсрол олгох 38 цэцэрлэг, их, дээд 5 сургууль нийт 69 боловсролын байгууллагуудад  Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хэрэгжилтийг шалган заавар зөвлөмж өгч ажиллалаа.

scroll to top