ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ӨГЧ ЭРГҮҮЛ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

167515928_4664097716940470_4492939951877835343_n.jpg

Тус хэлтсээс Улсын Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар, дүүргийн Онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавруудын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 20 алба хаагч, 4 автомашинтайгаар дүүргийн 7 дугаар хороо 70 давхрын оршуулгын газар, 17 дугаар хороо Чингэлтэй хайрхан, Зүрх-Уул, Залаатын ам, 19 дүгээр хороо Шадивлан, Яргайт, Жигжид /Моби/, Жигжид /Аранзат/, Жигжид /Гүнт/, Майхан толгой, Санзай, Халзангийн даваа зэрэг амуудад өнжмөл шар өвс болон ой, хээрийн гал түймэр гарах аюулаас урьдчилан сэргийлж аялал зугаалга хийж буй иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, санамж, сэрэмжлүүлгийн материал тараах ажлыг зохион байгуулж, хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээ, мэдээллийг хэвлэл олон нийтэд мэдээллэж ажиллаж байна

scroll to top