ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА

0111-rotated.jpg

   Улсын Онцгой комиссын 2020 оны  “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай”  01, Онцгой байдлын ерөнхий газрын   даргын 1/01, Нийслэлийн Онцгой комиссын 02, дүүргийн Онцгой комиссын даргын 03 тоот албан даалгавруудын хүрээнд Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/222 дугаар захирамжаар 8.935.000 төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас шийдвэрлүүлэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Мөн дүүргийн 17 дугаар хорооны Чингэлтэй хайрхан, Зүрх-уул, Залаатын ам, 19 дүгээр хорооны Шадивлан, Яргайт, Жигжид / Моби/, Жигжид /Аранзат/, Жигжид /Гүнт/, Майхан толгой, Санзай, Халзангийн даваа зэрэг 11 уулын амуудад Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн нийт 102 алба хаагч албан даалгаврын хугацаанд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, 5079 иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 3500 ширхэг санамж сэрэмжлүүлгийн материалыг тарааж, заавар зөвлөмж өгч ажилласан байна.

Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн байгаль орчны газрын, байгаль хамгаалагч 4 урамшуулалт эргүүлүүдэд үр дүнг нь тооцон ажиллах талаар хамтран ажиллах гэрээг байгуулж 5 ширхэг хантаазыг гардуулан өгсөн.

scroll to top