Түүхий нүүрс түлж буй айл өрхийг илрүүлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна

76913899_1246901345495650_8883434308908351488_o.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” A/1016 дугаар захирамж, “Түүхий нүүрс тээвэрлэлт хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамж,  Нийслэлийн Онцгой Комиссын Орлогч даргын 2019 оны 10 дугаар сарын 28 – ны өдөр баталсан “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” ; 06 дугаар тушаал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019  оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу 7,8,9,10,11,12 дугаар хороодын айл өрхүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нар, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилчид хороодын Засаг даргын ажлын алба, агаарын бохирдлын орон тооны бус ажилтнууд хамтран түүхий нүүрс түлж буй айл өрхийг илрүүлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд түлш борлуулах цэг болон иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох албадад уламжлан  сайжруулсан түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмжийг хүргэж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top