ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФ 0 ТӨГРӨГ БОЛЛОО

039595e411ee356fc0b4d0a88cd40fccc808a602.jpg

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа 116 мянган өрхийн цахилгааны шөнийн тарифыг 0 төгрөг болголоо. Энэхүү тариф өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх юм.

Хэрэглээний дээд хязгаар нь 220-той айлд 700 квт/ц, 380-тай айлд 1500 квт/ц цахилгааны хөнгөлөлт үзүүлэх юм. Хэрэв хэрэглээ шөнийн дээд хязгаараас хэтэрвэл илүү гарсан төлбөрийн 50 хувийг мөн хөнгөлөх ажээ. Энэхүү шөнийн тариф 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2020 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Шөнийн тариф мөрдөгдсөнөөр тухайн айл өрхөд ямар хэмнэлт гарахыг тооцоолбол 1300w тенн халаагуураас 2-ыг гэртээ тавилаа гэж үзье. 21:00 цагаас 06:00 цаг хүртэл хөнгөлж буй учир энэ нь хоногт 9 цаг буюу /1300*2*9=23400w=23,4квт/ хэрэглэнэ гэсэн үг. Үүнийг 30 хоногоор үржүүлэхэд /23,4*30=702 квт/ болж байна. Шөнийн төлбөр нэмж төлөхгүй гэсэн үг. Эсвэл та 2000w-2500w тенн 1-ийг авч тавьж болох юм.
Айл өрхүүд шөнийн цагаар цахилгаан халаагуур хэрэглэхдээ цахилгааны утсаа сайтар шалгах, ачаалал даахгүй муудсан утсыг солих, гарч болзошгүй гамшиг осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top