Гүнтийн давааны постноос тарвага илрүүллээ.

74908759_2471204169624806_3864030670024081408_n.jpg

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Байгалын голомтод тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/772, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны “Байгалын голомтод тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/572 дугаар тус тус захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гүнтийн давааны постоор дайран ѳнгѳрч буй иргэдийн автомашинд үзлэг хийхэд 10 дугаар сарын 27-ны өдөр 1 тарваганы түүхий махыг автомашиндаа тээвэрлэн явж байсныг шалгалтаар илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа.

scroll to top