Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд зарим газраар, 12-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хүүхэд асран хамгаалах “Өнөр бүл” төвийн 60х20 метрийн хэмжээтэй 3 давхар барилгын 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 3 км замыг туулан 09:45 цагт очиход гал түймэр дэлгэрч байсан тул Нэмэлт 1: 09:48 цагт Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 09:54 цагт, Нэмэлт 2: 09:53 тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11,5 км замыг туулан 10:06 цагт, Нэмэлт 3: 09:54 цагт Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 10:11 цагт очиж, 01:40 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймрээс 17 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж,  9 хүүхдийг ЯТТТ болон Цэргийн төв эмнэлэгт, 2 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССЗҮТ-д хүлээлгэн өгсөн.     

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Е-Март худалдааны төвийн 1 дүгээр давхарт гал гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 12:28 цагт хүрэлцэн очиход гал түймэр дэлгэрч байсан тул Нэмэлт 1: 12:30 цагт Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 12:33 цагт, Нэмэлт 2: 12:53 цагт  Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 12:56 цагт, Нэмэлт 3: 13:12 цагт Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 албан хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 13:15 цагт, Нэмэлт 4: 12:50 цагт Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 12:56 цагт очиж, 01:00 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Баянзүрх дүүргийн харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ утаанд хордон ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн, Баянзүрх дүүргийн харьяат иргэн О /49 настай, эмэгтэй/,  иргэн О /47 настай,  эмэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн Н /44 настай, эрэгтэй/  нарыг утаажилтын бүсээс гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 3 дугаар гудамжинд Иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн  23:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2,5 км замыг туулан 23:33 цагт очиж, 00:05 цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Нүхэн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын  газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 17 хүн, 2 автомашинтай ажиллаж, 06.08-ны өдрийн 10:50 цагт цурманд оруулж, мөн өдрийн 15:07 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг дарга Ж.Амгаланбаярт хүлээлгэн өгсөн.  /Урьдчилсан байдлаар түймэрт шатсан талбай урт нь 2.3 км, өргөн нь 2 км-ийн хэмжээтэй байна./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн “Хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 47 км, сумын төвөөс зүүн хойд зүгт-13 км-т/ иргэн  Б /41 настай, эмэгтэй/  06.07-ны өдрийн 06:00 цагийн орчим “Яруу”-гийн голоос хонио услах гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06:09-ний өдрийн 00:40 цагт  хүлээн  авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 10 алба хаагч, 1 автомашин,  орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, 1 мотоцикл, нийт 18 хүн,  3 техник хэрэгсэлтэй 47 км замыг туулан 06.09-ний өдрийн 02:10 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 07:19 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 15 км-т иргэн Г-д эсэн мэнд байсныг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Бусад: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг /аймгийн төвөөс зүүн зүгт 7 км-т/ “Хэрлэн” голд цогцос байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 14:02 цагт очиж, 00:38 цаг ажиллаж, Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /56 настай, эргэтэй/-ын цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top