Шуурхай албаны автомашинтай боллоо

96535070_1650315951789906_8857126414449639424_n-6v2xjiet87daevfrqrm9mhs0n0rwzmg1qzd3riyrvpc.jpg

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай  шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө.

 Онцгой байдлын хэлтэс нь дүүргийн болоод Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт гарсан гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг.  Хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой, хээрийн болон объектын түймэр, үер ус болоод автын ослын дуудлага зонхилон тохиолддог байна.

  Шуурхай албаны автомашинтай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гамшиг, ослын голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах боломж бүрдлээ гэж НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top