ДҮҮРГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

IMG_3769.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах Стратегийн команд штабын дадлага сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албадын удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа сэдэвт танхимын сургалтыг өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Соёлын төвд зохион байгуулж байна.

Тус сургалтад дүүргийн удирдлага, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллага, хороодын Засаг дарга нар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицер алба хаагчдыг хамруулсан бөгөөд сургалтад нийт 149 алба хаагч, албан тушаалтан хамрагдаж байна гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.

scroll to top