ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

241675788_542956730329248_3158257436249486551_n-1-1.jpg

Өнөөдөр /2021.09.10/ Чингэлтэй дүүргийн 4 дүгаэр хорооны нутагт дэвсгэрт байрлах “Макс Центр” ХХК-ийн Берлин төвийн 3 дугаар салбарт Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 3 салаа Гал унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа. Тус сургуулилт, дадлагаар Онцгой байдлын хэлтсийн нийт 16 алба хаагч 3 автомашинтай, тус байгууллагын 34 ажилтан, албан хаагч оролцлоо.

Сургалт дадлагыг Берлин төвийн 3 дугаар салбарын ажилчид гал гарсан тухай дуудлага мэдээлэл өгөх, үүсгэвэрлэн асаж байгаа галыг анхан шатны багаж хэрэгсэл ашиглан унтраах, үйлчлүүлж буй иргэдийг аюулгүй газарт гаргах, бүртгэлийг хөтлөх, гал унтраах ангийг тосож авах, гал унтраах удирдагчид үнэ зөв мэдээлэл өгөх, Гал унтраах , аврах анги дуудлагаар ирж, гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах арга хэмжээг авах, хорт хий утаанд хордсон ажилтан, албан хаагчдыг аврах, аюулгүйн бүс, газарт гаргах, эмнэлэгийн анхан шатны тусламжийг үзүүлэх, тухайн байгууллагын ажилтан албан хаагч нарт гал унтраагуур ашиглуулан галыг хэрхэн унтраах талаар тус тус мэдлэг олгох дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа.

scroll to top