МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТАД ҮЕ ШАТТАЙГААР ХАМРАГДАЖ БАЙНА

3-5.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нарын 2021 онд баталсан “Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулах, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд офицер болон архив, бичиг хэргийн ажилтаныг хамруулан 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар дүүргийн “Албан бус Насан туршийн боловсролын төв”-ийн Монгол бичгийн багш Э.Оюунбилэг 2 цагийн хичээлээр Монгол бичгийн үндсэн зурлага, эгшиг, гийгүүлэгч үсгийн талаар мэдлэгийг олгов.

Сургалтыг халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг баримтлан зохион байгуулж, нийт 8 алба хаагч хамрагдаж цаашид сургалтыг үе шаттайгаар долоо хоногт хоёр удаа 2 цагийн хугацаатайгаар зохион байгуулахаар боллоо.

scroll to top