АЛБА ХААГЧИД ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

18.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/59 тоот албан бичиг, 2021 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийг хэрэгжүүлэх удирдамжийн хүрээнд тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг Нийслэлийн аврах анги 105-ын эмч, ахлах дэслэгч Э.Эрдэнэзуу зохион байгууллаа.

Сургалтаар амилуулах суурь тусламж, аврах амьсгал хийх аргууд, яаралтай анхны тусламж үзүүлэх, боолт хийх аргууд, биеийн халуун хэмжих арга зүй, амин үзүүлэлтийг хэмжих арга зүй, үе мөчдийн тасралт, ясны хугаралтын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, ясны гэмтэл, гэмтлийн мултралын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, гэмтэгсдийг зөөж тээвэрлэх зарчим зэрэг сэдвүүдээр мэдлэгийг олгов.

scroll to top