БОЛЗОШГҮЙ ГОЛ, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

215840093_10158286089892717_435089053974215701_n.jpg

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021.07.10-ны өдөр үер усны эргүүлээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, СБД-ийн ГТУА 34, 74 дүгээр ангийн нийт 9 албан хаагч, Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн хэлтэс 1, нийт 10 алба хаагч, 1 автомашинтай Баянзүрхийн гүүрнээс Маршлын гүүр хүртэл Туул гол дагуу гол, усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл, шалгалтын үүргийг гүйцэтгэн хамтран ажиллалаа.

Амарч зугаалж буй 124 том хүн, хүүхэд 42 сэрэмжлүүлэг хүргэн , согтууруулах ундаа хэрэглэсэн 5 иргэнийг аюулгүй хэсэгт гаргаж, иргэдэд усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 112 ширхэг сэрэмжлүүлэх тараах материал өгч, эрэг дагуу байрласан 11 автомашиныг эргээс 50 м байрлуулж, хүүхдүүдэд тавих хараа хяналт сайжруулах талаар заавар зөвөлгөөг өгч автомашины чанга яригчаар аудио бичлэгийг 20-30 минутын хугацаанд 4-6 удаагийн давталттайгаар сэрэмжлүүлгийг тус тус хүргэн ажиллалаа.

scroll to top