КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

212990200_563346994831373_2845820140487800266_n.jpg

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
✅ Түүхий ус уухгүй байх;
✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;
✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

scroll to top