ҮЕРИЙН ГОЛОМТ ДЭЭР БАЙГАА АЙЛ ӨРХҮҮД АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

999.jpg

Нийслэлд ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоот 117 сургуулийн зүүн талд сэлбийн гол эргээсээ хальж тухайн бүсэд оршин суугчдын хашаа гудамжаар салаалж урсаж их гол руугаа нийлсэн байна.

Явган хүний гүүр усанд автаж зарим хэсэгт эвдрэл үүссэн байгаа тул тухайн бүсэд байгаа иргэд гэрээсээ орж гарах машинтай явахад хүндрэлтэй болсон байна.

Цаашид бороо орж усны түвшин нэмэгдвэл айл өрх усанд автах эрсдэлтэй байна. Иймд хальсан хэсэгт шороогоор хаалт хамгаалалт хийх ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.

Иргэдэд үерийн уснаас болгоомжлох, хол замд гарахгүй байх, суваг шуудуу татаж хамгаалалт хийх, аж ахуйн нэгжүүдэд үерээс хамгаалах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байх, төлөвлөгөөг тухай бүр тодотгож өөрсдөөс шалтгаалах, үерийн ус зайлуулах арга хэмжээг авч ажиллах нь чухал байна.

Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхүүд анхаарал болгоомжтой байхыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.

scroll to top