ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

olloo_mn_1552440117_stiker.jpg

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан стикер наалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тѳрийн болон тѳрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, орон сууцны орц гарц дээр байршуулах ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хороодын Засаг даргын ажлын алба, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгдийн холбоодын удирдлага, ажилтнуудтай хамтран зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тохиолдож болзошгүй цаг агаарын аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол, обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргйилэх, чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид, айл өрх, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ.

scroll to top