ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 39 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

73482682_2505648569668938_7392084512546488320_n.jpg

Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд гамшгийн эрсдэлийн тойм үнэлгээг Завхан аймгийн Онцгой байдлын газрын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн дэслэгч М.Төгөлдөртэй хамтран зохион байгууллалаа. Тус сургуулийн барилга нь 1969 онд баригдсан, тоосгон барилга бөгөөд дээрээсээ суулт өгч, цонхны шил хагардаг гэж тус сургуулийн сургалтын менежер Батболд тайлбарласан. Тус 39 дүгээр сургуульд тохиолдох магадлал өндөр 6 төрлийн аюулт үзэгдлийг авч үзсэн бөгөөд 3 багт хуваагдан эрсдэлийн тойм судалгааг явуулсан. Судалгааны багт сургалтын менежер-1, багш-6, нярав-1, сурагч-1, эцэг эхийн төлөөлөл-2, ажилчин-1 нийт 12 хүн хамрагдсан. Судалгааны багийн гишүүдэд гамшиг аюулт үзэгдэл эмзэг байдал, чадавхи, эрсдэл, эрсдэлийн үнэлгээний талаар 3 цагийн тахимын хичээлийн зохион байгуулсаны дараа Сургуулийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны аргачилалаар хийсэн. Тойм судалгааны үр дүнд Газар хөдлөлт, Гал түймэр, Үер, Хүчтэй салхи шуурга эрсдэл өндөр, Химийн хорт бодис, Халдварт өвчин эрсдэл дунд гэж тодорхойлогдлоо. Эрсдэл өндөр 4 төрлийн аюулт үзэгдэлд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хийж тайланг хэрхэн бичих талаар судалгааны багт чиглүүлэг өгч ажиллалаа.

scroll to top