ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

72834200_423999378490664_2470604916830240768_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/729 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.

Шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг даргын тамгын газарт шуурхай штаб ажиллуулах шийдвэр гаргаж өнөөдрөөс эхлэн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсээс алба хаагчдыг томилгоожуулж үүрэг гүйцэтгүүлж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top