ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

74473191_530668480825757_2874774623717687296_n.jpg

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллалаа. Тойм судалгааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Төгөлдөр, Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн ахлагч, сургагч багш Д.Ганболд нартай хамтран явуулсан. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо нь зуслангийн чиглэл бөгөөд тухайн хороонд тохиолдож байсан аюулт үзэгдлийн давтамжаар нь тухайн хороонд тохиолдож болзошгүй 6 аюулт үзэгдлийг авч үзэн эрсдэлийг нь тодорхойлж ажилласан. Тойм судалгаанд хорооны ажлын албаны н.Энхболд, хорооны хэсгийн ахлагч, Зуслангийн олон нийтийн цагдаа, иргэн зэрэг нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны багийг бүрдүүлэн 3 багт хуваан ажиллаж тус бүрдээ эрсдэлийг тодорхойлсон. 3 багийн дундажаар 19 дүгээр хорооны эрсдэлийг гаргасан бөгөөд Газар хөдлөлт, Хүчтэй салхи шуурга эрсдэл өндөр, Үер,объектийн гал түймэр эрсдэл дунд, Хөрсний ус, ой хээрийн түймэр эрсдэл бага гэж тодорхойлогдлоо. Эрсдэл өндөр аюулт үзэгдэл тус бүр дээр багууд эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гарган харилцан ярилцаж Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг нэгтгэж гаргасан.

scroll to top