ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

73524479_980884902246780_6325619063225581568_n.jpg

Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ. Тойм судалгаанд Завхан аймгийн Онцгой байдлын газрын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Т.Төгөлдөр оролцсон бөгөөд тойм судалгаанд тус сургуулийн захирал Т. Нарантуяа, сургалтын менежер-1, нярав-1, сурагч-2, багш-7, эцэг эхийн төлөөлөл-2, ажилчин-1 нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй тойм судалгааны багийг бүрдүүлэн судалгааг амжилттай зохион байгуулж дуусгалаа. Сургуулийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааг тус сургуульд тохиолдох магадлал, давтамжаас нь хамааран 4 төрлийн аюулт үзэгдлийг авч үзсэн. Тойм судалгаагаар 24 дүгээр сургуульд Газар хөдлөлт, Гал түймэр эрсдэл өндөр, Халдварт өвчин, Химийн хорт бодисын эрсдэл дунд гэж тодорхойлогдлоо. Эрсдэл өндөр гарсан аюулт үзэгдэл тус бүр дээр эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хийж ажиллалаа гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ.

scroll to top