Дүүргийн Засаг даргын 2023 оны “Дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах, ажиллах журам батлах тухай” А/43 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандых нар болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед хоол, хүнс нийлүүлэх гэрээг дүүргийн нутаг дэвсгэрт хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгуулж үүрэг чиглэл өглөө. Сургалтад нийт 30 аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.


