“Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр “-ийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өнөөдөр/2023.03.03/ дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Синема “ХХК-ийн “Тэнгис “кино театрын байранд дүүргийн Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд кино театраар үйлчлүүлж буй иргэдэд Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ, гамшиг, аюул тохиолдсон үед өөрсдийгөө болон бусдыг аврах, хамгаалах талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэн ажиллалаа гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.