Угаартах болон галын аюулаас сэрэмжлүүлэхийг анхааруулж байна

xlgjrslh.jpg

Доороос нь өрдөж галладаг зуух галлах зөвлөмж:

  • Галын хотолд буюу ул ширмэн дээр 500-1,000 грамм орчим хуурай модыг зэрэглэн өрж асаан, мод гүйцэд шатаж эхлэх үед дээр нь 2-3 килограмм бүхэл буюу бутраагүй түлшийг хийнэ.
  • Түлш шатаж эхэлснээс хойш хагас цагийн дараа галын хотлын эзлэхүүний 85 хувиас ихгүй байхаар түлшээр дахин цэнэглэнэ.
  • Сайжруулсан шахмал түлшээ дахин цэнэглэсний дараа ойролцоогоор нэг цагийн хугацаанд агаар өгөлтийн хэмжээг өөрчлөхгүй байх хэрэгтэй.
  • Тогтсон хугацаа өнгөрсний дараа агаар өгөлтийг хэрэглэгч өөрийн шаардлагад нийцүүлэн галлагааг үргэлжлүүлнэ.
  • Түлшний хэмжээ буурах үед түлш унтрахаас өмнө буюу дөлтэй үед түлшээ нэмэх шаардлагатай.

Дээрээс нь ноцоож галладаг зуух галлах зөвлөмж:

  • Сайжруулсан шахмал түлшээ зуухны хотлын эзлэхүүний 85 хувиас ихгүй байхаар тооцож зөөлөн хийж дээр нь 500-1,000 грамм орчим хуурай мод зэрэглэн өрж зөвхөн дээр нь галлана.
  • Түлш ноцоох явцад дээд доод агаарын хаалтыг нээсэн байх шаардлагатай. Дээд агаарын хаалтаар гал хэрхэн асаж байгааг харж хянах боломжтой.
  • Түлш асаж эхэлсний дараа дээд хаалтыг хаах, доод агаарын хаалтаар түлшний шаталтыг удирдаж болно.
  • Түлш бүрэн шатаж дууссаны дараа галлагааг дахин дээрээс нь хийнэ.
  • Түлш шатах явцад агаар өгөлтөөс бусад тохиолдолд зуухны ширэм, ам зэргийг хаалттай байлгах хэрэгтэй
  • Түлш шатаж дууссаны дараа үнсийг гаргаж үнсний сав болон хүхээг сайтар цэвэрлэх шаардлагатай.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

scroll to top