7 ДУГААР ХОРООНД НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

323694904_1215461122392909_7986645551453644663_n.jpg

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/341 дүгээр захирамж, Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, 7 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч нарын нийт 23 ажилтан, алба хаагч 7 дугаар хорооны Гал түймэр гарах эрсдэл бүхий айлуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт зохион байгууллаа.

Үзлэг шалгалтад нийт 112 айл өрхөд пийшин зуухны аюулгүй байдал, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал, зам гарц хааж хашаа сунгасан, шинээр барьсан зөрчилд хяналт тавьж 45 зөрчил дутагдал илрүүлэн гарч болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах талаар заавар, зөвлөгөө өгч 150 иргэнд санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж ажиллаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top