Шуурхай арга хэмжээ авч ажиллалаа

325266448_1176476316384899_1298236370962931802_n.jpg

2023 оны 01 дүгээр сарын 28-ний шөнө 00:30 цагт дүүргийн 12 дугаар хороо 32-ийн тойргийн АШУИС-ын Нүүр ам судлалын сургуулийн урд байрлах далангийн халиа хальж төв зам руу урсаж тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд саад учруулж хөлдөлт үүссэн нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Батбилэг, Тохижилт үйлчилгээний компанийн захирал Э.Ганчимэг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од нар газар дээр нь ирж танилцаж, шуурхай арга хэмжээ авлаа.

Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн тохижилт үйлчилгээний компани, Онцгой байдлын хэлтсээс нийт 8 техник хэрэгсэл 30 гаруй алба хаагч ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top