Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Худалдаа, олон нийтийн, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газрын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гүйцэтгэлийн хяналт шалгалт зохион байгуулах” удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалтын ажил явагдаж байна.
Ажлын хэсэгт ОБЕГ-ын ГТТГ-ын ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан, НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Анхбаяр, тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Т.Түмэннасан Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад И.Амартүвшин нар томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, цахим тоглоомын газрын барилга байгууламжид хамтарсан шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна.
