ОСГОЛТ ХӨЛДӨЛТӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

ОСГОЛТ ХӨЛДӨЛТИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ

Хөлдөлт гэдэг нь нам температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өорчлөгдөхийг хэлнэ. Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар, хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.

Хөлдөлтийг арьсыг гэмтээсэн байдлаас нь шалтгаалж дараах 3 зэрэг болгон ангилдаг.

Хөлдөлтийн үед арьсанд гарах дээрх өөрчлөлтүүдээс гадна ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг.

  • Даарч, чичирсэн
  • Бүх биеийн болон мөчдийн арьс биржийсэн / галууны арьс шиг/
  • Судасны цохилт олширсон / 1 минутад 80-аас дээш /
  • Хөлдсөн хэсгийн арьсыг тэмтрэхэд хүйтэн, хатуурч зузаарсан мэт байна.
  • Мөчид хөлдвөл хөдөлгөөн нь хязгаарлагдана.

Осголт /биеийн температур буурах/ гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай.

Осголтыг хэрхэн таних вэ?

  • Биеийн температур 33 С хүртэл буурах:
  • Маш их даарч, чичирсэн.
  • Арьсны өнгө нилэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болно.  
  • Барихад маш хүйтэн байна.
  • Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах хөдлөхөд бэрхшээлтэй болсон.
  • Нүд нь гөлөрсөн.
  • Судасны цохилт цөөрсөн / 1 минутад 60-аас доош /
  • Нойр их хүрч, нойрмоглоно.
  • Ухаан санаа өөрчлөгдөнө.

Харин биеийн температур 30С хүрч буурахад ухаан алдаж үхэлд хүрдэг.

АНХНЫ ТУСЛАМЖ

  1. Амьсгал, судасны цохилтыг шалгана.
  2. Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамарга, чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачна.
  3. Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө.
  4. Хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана.
  5. Хүйтэн, нойтон хувцсыг тайлна.
  6. Дулаан хөнжлөөр хучиж хэвтүүлнэ.
  7. Дулааныг барихын тулд толгойг хучна.
  8. Хэрвээ ухаантай байвал халуун юм уулгана.
  9. Дулаацуулна. Дараах хоёр янзаар дуулаацуулж болно. 
  • Шууд биеийн дулаан хэсгээр хүрэлцүүлэх. Жишээ нь: хөлдсөн гар, хөлийг анхны тусламж үзүүлэгч Та өөрийн биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /суга, хэвлий гэх мэт/, хамар, чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулах.
  • Гаднын зүйлээр буюу бүлээн жин, шилтэй ус зэргийг том судасны цэгүүд дээр тавих. Хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай ойролцоо буюу 36,5-37С -ын температуртай бүлээн усанд дүрнэ. Хөлдсөн хэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ.
  1. Цэвэр боолт хийнэ. Хэрвээ хөл, гарын хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно.
  2. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ. 

scroll to top