“Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

1.jpeg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

 Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Ойн албаны сургалтын багийн ахлагч Мария Коно нар  нээж, амжилт хүслээ.

АНУ-ын Ойн албаны сургагч багш нар удирдан явуулж байгаа тус сургалтад ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, НОБГ-ын 40 орчим алба хаагч хамрагдаж байна.

Стратегийн команд штабын сургуульд оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ослын үеийн удирдлагын тогтолцооны талаар анхан шатны мэдлэгийг олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top