СОРИЛ, СУРГАЛТ ДАДЛАГАТ БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

306263668_1023095011692849_8643516721067042523_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас  алба хаагчдын сургалтын онол, дадлага, ур чадварын чиг хандлагад үнэлгээ хийх, багийн нэгдсэн ажиллагаанд сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа бие бялдарыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, бие бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор сорил, сургалт дадлагыг өнөөдөр /2022.09.16/ Баянхошуу дах сургалт, дадлагын талбайд зохион байгуулагдлаа.

Сорил, сургалт дадлагат тус хэлтсийн нийт 5 алба хаагч оролцож оюун ухаан, хурд, хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөн ТЭРГҮҮН БАЙР-ыг эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдан бусдыгаа манлайлан оролцлоо.

Нийт баг тамирчиддаа халуун баярыг хүргэж цаашдын спортын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top