ГАМШГААС ХАМГААЛАХ АНГИЛЛЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

301522682_2248666558642722_4223381693599097397_n.jpg

Энэ сарын 01, 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Монгол Хьюндай автомотив ” ХХК-ийн Авто засварын төвийн нийт 42 ажилчдад, дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘Тавин Ус “ХХК-ийн нийт 24 ажилтан алба хаагчдад танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сургалтаар байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, тохиолдож болзошгүй гамшиг, гал түймэр, гол, усны осол болоод хүн малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар онолын мэдлэг олгож, эрсдэлийг бууруулах аргачлалын талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн байгууллагын  гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгийн үйл ажиллагаанд тулгуурлан дадлага сургуулилтийг зохион байгуулав.

scroll to top