#Анхаарахад_л_болно

295870922_2384867691652412_8462468855593882149_n.jpg

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай үргэлжилсэн аадар бороо орсон тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдсэн тул иргэд олон нийтэд анхааруулахад үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
scroll to top