Худалдаа олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид хяналт шалгалтыг зохион байгуулж дууслаа

297460703_2165464940287416_7313786049086804241_n-1.jpg

Монгол Улсын Шадар Сайдын 2022 оны баталсан “Худалдаа олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулах тухай” удирдамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Амандых, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад И.Амартүвшин нар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

Хяналт шалгалтыг тус дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 24 худалдаа олон нийт, үзвэр үйлчилгээний барилга, байгууламжид Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хэрэгжилтийг шалгахад 87 зөрчил дутагдал илрүүлэн засагдах боломжтой зөрчлийг газар дээр нь арилгуулан холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа.

scroll to top