ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

291010825_934423104625234_1621346275632804649_n.jpg

Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн үүрэгт ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-оор тус хэлтсийн алба хаагчдыг шагнаж урамшуулаа.Үүнд:

Тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Т.Түмэннасан, Автын инженер ахлах дэслэгч Ч.Мөнхтөр, Тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Ц.Ганзориг, шатны техникч ахлах ахлагч Н.Батбаяр, Гал сөнөөгч, ахлах ахлагч О.Эрдэнэбулган, Гал сөнөөгч ахлах ахлагч О.Оюунболд нарын 8 алба хаагч шагнагдлаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат гардуулан өглөө.

Мөн Нийслэлийн Засаг даргын “Тэргүүний ажилтан “хүндэт тэмдэгээр тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Т.Түмэннасан,

Нэгдсэн үндэсний байгууллагын “Энхийн төлөө “медалиар тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Д.Ганзориг,

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэг “-ээр тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Мягмаржав,

“Нийслэлийн хүндэт иргэн тэмдэг“-ээр тус хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 10 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Энхболд,

“Хугацааны ахлагч цол “-оор тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч А.Аюурзана нарын нийт 5 алба хаагчид шагнагдаж шагналыг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа А.Дашням гардуулан өглөө.

Нийт шагнагдсан алба хаагчдад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батбилэг хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүслээ.

scroll to top