ГОЛ, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА

291755102_2082350591962155_3517918101248682410_n-75l201uk4lvk489baj092d9gd88bkschw20x70rzv40.jpg

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо Маршалын гүүрний зүүн талд бургаснаас эмэгтэй хүн зүүгдсэн байна дуудлагаар нийслэлийн Аврах ангийн бүлэг хүрэлцэн очиход Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ц 19 настай эмэгтэй нь орсон газраас 200м зайд урсаж маршалын гүүрний зүүн талаас дээш 1км зайд Туул голд мөчирнөөс зүүгдсэн байсныг олс ашиглан гарган авч, биеийн байдал бага зэрэг осгосон байдалтай байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ТТАХНЭ-ийн Яаралтай тусламжийн хүлээн авахад хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу өдөр бүр завьт эргүүлээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд усанд живж осолдох эрсдэлтэй байсан 36 иргэний амь насыг авран хамгаалж ажилласан байна. Иргэд баяр амралтын өдрүүдээр аялаж зугаалахдаа:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, – Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

scroll to top