ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

290241922_5274382932640384_5092077996291792565_n.jpg

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2022.07.05/ боллоо.

Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл удирдан явуулж цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, комиссын гишүүдэд яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгаврууд өглөө.

Хурлаар Нийслэлийн Онцгой комиссын даргын Баяр наамдын өдрүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлын хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа.

Баяр наадмын өдрүүдэд дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, 24 цагаар үүрэг гүйцэтгэх, хариуцлагатай жижүүрийг томилон ажилуулахыг дүүргийн Онцгой комиссын дарга үүрэг болголоо.

Нийслэлд ойрын өдрүүдэд хур бороо орох төлөвтэй байгаа учраас болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүч хэрэгслийг тодотгон томилгоожуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх шатанд анхаарч ажиллахыг даалгалаа.

Мөн дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарт иргэдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, хог цэвэрлэгээ, ариутгалын ажилд анхаарах, цахилгааны аюулгүй байдлыг хангаж, айл өрхүүдэд баяр наадмын өдрүүдэд аюулгүй байдлыг хангах зэрэг санамж, зөвлөмж хүргүүлж ажиллахыг үүрэг болголоо.

scroll to top