Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулж буй “Номтой Чингэлтэй” аян 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр номын өргөөнд үргэлжиллээ. Хэлтсийн алба хаагчдын хүүхэд багачуудад зориулсан төрөл бүрийн номын дээжийг хэлтсийн орлогч, хошууч Б.Амандых гардуулж, номын өргөөтэй танилцлаа.
Номын ертөнц улам гэрэл гэгээтэй байх болтугай.