БАРИВЧЛАХ ТӨВИЙН АЛБА ХААГЧДАД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

280214460_995643734446995_5365276233585325353_n.jpg

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Баривчлах төвийн нийт 23 ажилтан, албан хаагчдад “Болзошгүй гал түймэр, газар хөдлөлтийн аюул, түүнээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, мэргэжлийн ангийн дүрэм “сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгох сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2 цагийн хугацаанд танхимаар зохион байгууллаа.  

Сургалтыг тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн орлогч, сургалт хариуцсан байцаагч, ахлах дэслэгч Э.Жалбуу, тус ангийн салааны захирагч, ахлах дэслэгч М.Мөнхтөгс нар зохион байгуулж мэдлэг ойлголтыг олголоо.

scroll to top