Өнжмөл шар өвсийг хадаж, зориулалтын саванд шатаахыг зөвлөж байна

32.jpg

Хавар, намрын хуурайшилтын улиралд нийслэлийн ногоон бүсэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнт эргүүл гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар дээр ойн түймрийн штаб ажиллуулж байна. 

Ойн тухай хуульд түймрийн нэн аюултай улиралд гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20,  есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хоорондох цаг үеийг багтаасан байдаг.

Иймд иргэд гэр, байшингийнхаа ойр орчмыг цэвэрлэхдээ ил задгай гал түлэх, элдэв төрлийн хог, хашааны өвсөө шатаах, үнс нурмаа ил задгай асгах зэргээс үүдэлтэйгээр гал алдах тохиолдол буурахгүй байгаа тул зуслангийнхаа өнжмөл шар өвсийг хадаж аваад, таглаа бүхий зориулалтын саванд шатааж, гал түлэх,  гагнуур хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top