ИЛ ЗАДГАЙ ХҮНСНИЙ БОЛОН ХҮНСНИЙ БУС ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

280102010_5111916462220366_2545532586312774904_n.jpg

Нийслэлийн Засаг даргын Захирамжаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарласантай холбоотойгоор Чингэлтэй дүүрэгт ил задгай хүнсний болон хүнсний бус худалдаа үйлчилгээ эрхэлж буй 26 иргэдийг хамруулан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зөвлөн туслах сургалт зохион байгууллаа.

Сургалтад НМХГ-ын дэд дарга Б.Алтантуяа, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, ХАБХААХХ-ийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ, ЧДЗТГ-ын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Намуунзаяа, тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Т.Түмэннасан , дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид тус тус оролцлоо.

Сургалтаар ил задгай хүнсний болон хүнсний бус худалдааны эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлуудаар зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн иргэдийн асуусан асуултад хариулт өгч зөвлөмж, гарын авлага хүргүүлэн ажиллалаа.

scroll to top