НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

279881530_3108787472720443_8370244482772003190_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар”-ийн нийт 28 алба хаагчдад “Гал түймрийн үед авах арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах нь “, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвийн хүрээнд танхимын сургалтыг 1 цаг 30 минутын хугацаанд зохион байгууллаа.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хэрхэн хамгаалах, галын хор, багаж хэрэгсэл ашиглах үеийн зааварчилгааны талаар мэдлэг олгогдов.

scroll to top