Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна

159A8865-74two62f2lskcph7sfmyokcozig05ffrg068rexrsqo.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2022 оны бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, дадлага олгох зорилгоор гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч нарын сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтын үеэр Холбоо зохион байгуулалт, Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, түүний үүрэг зориулалт, Нэгдсэн менежментийн тогтолцоо /iso/-г нутагшуулах, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн үйл ажиллагаа, Түр хорогдох байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, жишиг байдлаар тохижуулах төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Гамшгаас хамгаалах улсын хяналт шалгалт ажлын үр дүнг дээшлүүлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  холбогдох мэргэжилтэн, багш нар мэдлэг, ойлголт, мэдээлэл өгөх юм.

Сургалтанд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, Төрийн ордон болон тусгай объектуудыг гамшгаас хамгаалах улсын хяналтын /ахлах/ байцаагч нар хамрагдаж байна гэж  нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллэ

scroll to top