“КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

279382781_1056561811607239_7337241720949807957_n.jpg

Цар тахлын амаргүй цаг үед ажиллаж, өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй зүтгэж иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран эх орондоо өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, дүүргийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа тус хэлтсийн алба хаагчдад дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Б.Мөнхбат, дүүргийн Засаг даргын Инноваци хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх Т.Идэрцагаан нар хүрэлцэн ирж шагнал гардууллаа.

Өнөөдөр 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Ялалтын баяр “-ын өдөр тохиож байгаатай холбогдуулан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 35 дугаар тогтоолын хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон “-оор тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 30 алба хаагчдыг шагнан урамшуулж талархал илэрхийлэн цаашдын ажилд нь амжилт хүслээ.

scroll to top