“ХҮМҮҮНЛЭГ БАЙГУУЛЛАГА ” -ААР ШАЛГАРЧ БАТЛАМЖИЙГ ГАРДАН АВЛАА

279787768_5081468405256349_4241070710149284015_n.jpg

Чингэлтэй дүүргийн 30 жил, Олон Улсын Улаан загалмайн өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдрийг Тусгаар тогтнолын талбайд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Өсвөрийн улаан загалмайн гишүүнээр нийт 600 сурагч, багачууд шинээр элсэн орж, тангарагаа өргөж “Хүмүүнлэг зүрх” өдөрлөгийн ёслолын үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, УЗХ-ны тэргүүн Б.Мөнхбат, Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч дарга, Төлөөлөгч Д.Отгонбаатар, Ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн улаан загалмай /ӨУЗ/-н гишүүд, сургуулийн нийгмийн ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл болон зочид төлөөлөгчид оролцлоо.

“Хүмүүнлэг зүрх” өдөрлөгийн үеэр дүүргийн Улаан загалмайн хорооноос тус хэлтсийн хамт олонд Хүмүүнлэгийн үйлсэд бусдыгаа хошуучлан хамтран ажиллаж,хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлж, бусдын сайн сайхны төлөө манлайлан ажилласныг өндрөөр үнэлэн “ХҮМҮҮНЛЭГ БАЙГУУЛЛАГА “-аар тодруулан БАТЛАМЖ гардуулан өглөө.

scroll to top