БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

8.jpg

Хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/02 дугаар тушаал, батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу тус хэлтсээс 7 хоногийн лхагва гариг бүрд жагсаалын нэгдсэн бэлтгэл сургуулилт, бие бүрэлдэхүүний сургалтыг хувиарын дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Нийт бие бүрэлдэхүүн жагсаалын нэгдсэн бэлтгэлийг жагсаалын талбайд зохион байгуулж тус хэлтсийн Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн дэслэгч Ч.Мөнгөнсарнай “Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа” сэдвийн хүрээнд 1 цагийн сургалтыг тус тус зохион байгуулан ажиллалаа.

Сургалтын төгсгөлд хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батбилэг нийт бие бүрэлдэхүүнд  Хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлж, холбогдох стандарт, дүрэм журмыг судалж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч ажиллалаа.

scroll to top