ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ БАГАЖ ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

0.jpg

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Засаг даргын Инноваци хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай нар тус хэлтэст ой хээрийн түймрийн бэлэн байдлын чадавхыг сайжруулах тоног төхөөрөмж, багаж зэвсгэлэмжийг гардуулан өглөө.

Хаврын хуурайшилттай өдрүүдэд ой хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эд хөрөнгийг гал түймрийн болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг түргэн шуурхай унтраах, алба хаагчдыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд нэн чухал шаардлагатай байгаа багаж хэрэгсэл гардуулж өгсөнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олноос талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

scroll to top