АЛБА ХААГЧИД МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТАД ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА

241179742_927693057785589_2704075474227509852_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нарын 2021 онд баталсан “Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулах, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд офицер болон архив, бичиг хэргийн ажилтаныг хамруулж байна.

Тус хэлтэс нь “Монгол бичгийн “анхан шатны сургалтыг үе шаттайгаар авч эхэлсэн.

Өнөөдөр/2021.09.11/ хэлтсийн 9 алба хаагч хамрагдаж танхимын сургалтыг 2 цагийн хугацаатай зохион байгуулж сургалтад хэлтсийн офицер бүрэлдэхүүн болон бичиг хэрэг архивын ажилтан нар хамрагдаж байна.

Алба хаагчид хичээлийн төгсгөлд сурсанаа бататган мэдлэг сорих тестийн шалгалтыг өгч шалгуулсан юм.

scroll to top