ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ ДУУСЛАА

4-2.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/59 тоот албан бичиг, 2021 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийг хэрэгжүүлэх удирдамжийн хүрээнд зохион байгуулагдлаа.

2021 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийг хэрэгжүүлэх удирдамжийн хүрээнд тус хэлтсийн офицер бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 07, 11-ний өдүүдэд сургалтад хамрагдан Нийслэлийн аврах анги 105-ын эмч, ахлах дэслэгч Э.Эрдэнэзуу сургалт дадлагыг зохион явууллаа.

Сургалт, дадлагаар алба хаагчид боолт хийх арга, түлэгдэлт хөлдөлтийн үед анхан тусламж үзүүлэх арга,хахах, цус алдалтын үед авах арга хэмжээ,амьтанд хазуулах, амилуулах суурь тусламж, аврах амьсгал хийх аргууд, яаралтай анхны тусламж үзүүлэх, боолт хийх аргууд, биеийн халуун хэмжих арга зүй, амин үзүүлэлтийг хэмжих арга зүй, үе мөчдийн тасралт, ясны хугаралтын үед үзүүлэх тусламж, ясны гэмтэл, гэмтлийн мултралын үед үзүүлэх тусламж, гэмтэгсдийг зөөж тээвэрлэх зарчим зэрэг нийт 10 сэдвийн хүрээнд онолын болон практик дадлагыг эзэмшлээ.

scroll to top